Мэдээ мэдээлэл

Зуухны судалгаа явагдаж байна
7/24/2012 11:51:39 AM
Агаарын бохирдлыг буурулах зорилгоор түүхий нүүрс түлдэг өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр "Хас","Өлзий",Дөл" зуухуудыг 8 сараас эхлэн өгөх тул та бүхэн  зуухны судалгаанд хамрагдаагүй бол хороон  дээр яаралтай бүртгүүлнэ үү .

               АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХЯЗГААРЛАЛТЫН

         БҮСИЙН АЙЛ ӨРХӨД ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮНЭЭР ЦАХИЛГААН

                   ХАЛААГУУР ТАВИХ ТУХАЙ

                                                           

 

Огноо : 2012 оны 07  дугаар сарын 17ы өдөр

 

Нийслэлийн Агаарын чанарын албанаас бохирдлыг бууруулах ажлын хүрээнд :

 

Халаалтын нэр

Хамрагдах өрх

Нийслэлийн хэмжээнд

Хөнгөлөлт

/40м2 хүртэл/

1.     

Шалны усан /шингэн/ халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах

65

/40м2 хүртэл/

70%

2.     

Шалны хулдаасан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах

128

/40м2 хүртэл/

70%

3.     

Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах

100

/40м2 хүртэл/

70%

4.     

Хананы цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах

100

/25м2 хүртэл/

70%

5.     

Сэргээгдэх эрчим хүчийг /нарны плат/ ашиглан гэр хорооллын айл өрхийн халаалт болон ахуйн хэрэглээний халуун ус  бэлтгэх тоног төхөөрөмж суурилуулах

21

 

/60м2 хүртэл/

70%

 

Халаалт тавиулах айл өрх нь дулааны алдагдал багатай, цахилгаан эрчим хүчний хүрэлцээтэй,  халаалтын 30%-ийг төлөх чадвартай байх зэрэг шаардлагыг хангасан байна.

 

            Хамрагдах хүсэлтэй иргэд доорхи бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

 

1.    Өргөдөл, хорооны Засаг даргын цохолттой.

2.    Иргэний үнэмлэхний хуулбар

3.    Халаалт тавиулах байшин, гэрийн зураг, м2  ийг хавсаргах

 

Иргэдийн өргөдлийг 2012 оны 07 дугаар сарын 17 ы өдрөөс 2012 оны 07 сарын 27-ны өдрийн хооронд доорхи хаягаар хүлээн авна.

 

Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хамрагдаагүй айл өрх орох боломжгүй болохыг анхаарна уу.

     

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж,

Нийслэлийн төр захиргааны төв, Хангарьд ордон, 4 давхар, 401 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар: 11-31-48-76, Факс: 11-32-46-32

 

       

 

Вэб холбоос